Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилох шийдвэр гарчээ.
С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн бөгөөд 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженерээр төгсөж, 2011- 2013 Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академид Төрийн удирдлагын доктрант зэрэг хамгаалсан байнаа.
- 2008-2009 онд Сонгиохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга
- 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
- 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
- 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ