Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа.
Өмнө оны мөн үетэй харьцуулахад инфляц дөрвөн хувиар, өмнөх сараас 0,8 хувиар өсч, улсын хэмжээнд инфляц 14.4 хувь хүрлээ. Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард 15,8 хувьтай гарсан байна. Инфляцын энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн бараа бүтээгдэхүүний өсөлт 18 хувь хүрсэн нь голлон нөлөөлжээ.
Жилийн хугацаанд инфляц 14,4 хувиар өсөхөд дараах арван бараа бүтээгдэхүүн нөлөөлжээ.
Үүнд:
- Бензин А-80, 2021 оны гуравдугаар сард 1383 төгрөг байсан бол одоо 2292 төгрөг болж 65,7 хувиар
- АИ-92 автобензин, 2021 оны гуравдугаар сард 1445 төгрөг байсан бол одоо 2381 төгрөг болж 64,8 хувиар
- Дизелийн түлш, 2021 оны гуравдугаар сард 2168 төгрөг байсан бол одоо 3122 төгрөг болж 44 хувиар
- Түлшний мод, 2021 оны гуравдугаар сард 5207 төгрөг байсан бол одоо 6314 төгрөг болж 21,3 хувиар
- Зоогийн газрын хоолны үнэ, 2021 оны гуравдугаар сард 6049 төгрөг байсан бол одоо 7398 төгрөг болж 22,3 хувиар
- Үхрийн мах, 2021 оны гуравдугаар сард 12666 төгрөг байсан бол одоо 14555 төгрөг болж 12,5 хувиар
- Хонины ястай мах, -2021 оны гуравдугаар сард 10692 төгрөг байсан бол одоо 12585 төгрөг болж 17,7 хувиар
- Гурилан боов, 2021 оны гуравдугаар сард 3375 төгрөг байсан бол одоо 3934 төгрөг болж 65,7 хувиар
- Цагаан будаа, 2021 оны гуравдугаар сард 3671 төгрөг байсан бол одоо 4381 төгрөг болж 19,3 хувиар
- Алим, 2021 оны гуравдугаар сард 5039 төгрөг байсан бол одоо 7851 төгрөг болж 55,8 хувиар