Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “IPO Mongolia 2022 – Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл” чуулганы арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Монголын хөрөнгийн бирж, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын санхүүгийн корпораци, банк, санхүүгийн салбарынхан болон олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гаргасан томоохон компаниудын төлөөллүүд өргөнөөр оролцож, Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого зохицуулалт, Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах, IPO гаргахын ач холбогдол, сайн туршлага болон Банкны салбарын реформ зэрэг өргөн цар хүрээ бүхий сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлгүүдийг явуулж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
“IPO Mongolia 2022 – Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл” чуулганы үеэр Голомт банк хөрөнгө оруулалтын хадгаламж, кастодиан банкны үйлчилгээ зэрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахаас гадна банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, таниулах, хэрэгтэй заавар зөвлөгөөг чуулганд оролцогчдод хүргэн амжилттай оролцож байна.
Нээлттэй банк – Голомт банк
1 comment
Бурхан багшийн их дүйчэн өдрөөр амармааргүй байна!