АНУ-д шатахууны эрэлт нэмэгдсэнээр газрын тосны үнэ дахин өсжээ

2022-04-14 17:521min2
b6a07f_11_x974
Барууны орнууд ОХУ-д тавьсан хоригийн улмаас үүссэн нийлүүлэлтийн хомсдолыг нөхөхийн тулд АНУ-ын Стратегийн газрын тосны нөөцөөс долоо хоног бүр 3.0 сая баррель буюу түүнээс дээш газрын тосыг зах зээлд нийлүүлж байна.
Барууны орнууд ОХУ-д тавьсан хоригийн улмаас үүссэн нийлүүлэлтийн хомсдолыг нөхөхийн тулд АНУ-ын Стратегийн газрын тосны нөөцөөс долоо хоног бүр 3.0 сая баррель буюу түүнээс дээш газрын тосыг зах зээлд нийлүүлж байна. АНУ хоёр долоо хоног дараалан ОХУ-аас түүхий нефть аваагүй байна. Ингэснээр АНУ-ын нефтийн нөөц сүүлийн долоо хоногт хүлээгдэж байснаас илүү нэмэгдсэн гэж Эрчим хүчний мэдээллийн алба лхагва гарагт мэдэгдэв.
Тодруулбал, шинжээчид өнгөрсөн долоо хоногт газрын тосны нөөцийг 0,863 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан ч 9,382 сая баррелиар өсөөд байна. Харин дизель түлш, халаалтын тос зэрэг бүтээгдэхүүний нөөц 2,902 сая баррелиар буурчээ. Шинжээчид шатахууны нөөцийг 0,388 сая баррелиар буурна гэж таамагласан боловч бодит байдал дээр 3,649 сая баррелиар буурсныг EIA мэдэгдэв. Харин түүхий нефтийн нөөц 9.4 сая баррелиар өссөн нь 2021 оны 3 сарын 5-аас хойшхи хамгийн өндөр өсөлт юм. Дээрх шалтгаануудын улмаас АНУ-ын West Texas Intermediate буюу WTI түүхий нефтийн үнэ 3.65 ам.доллар буюу 3.6 хувиар өсөж 104.25 ам.долларт хүрээд байна.

2 сэтгэгдэлтэй

  • БҮХ УЛС ОРНУУД ХОРИГОО ЦУЦАЛ

    2022-04-14 18:19 at 18:19

    Орос Украин 2 энхийн гэрээ байгуулаад тайван амьдарцгаая

    Хариулах

  • Энэ сайт мэдээгээ шинэчлээчээ

    2022-04-17 21:57 at 21:57

    Мэдэгээ шинэчлээчээ

    Хариулах

БҮХ УЛС ОРНУУД ХОРИГОО ЦУЦАЛ сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй