Монгол Улсын хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдээ зориулсан уран бүтээлээ эхлүүлж, тоглолтын хуваариа гаргасан байна. Тодруулбал, Энэ сарын 6-17-ны өдрүүдийг дуустал “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр”, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” зэрэг уран бүтээлийг тоглох бол үргэлжлэн “Монгол Ардын суут”, “Чоно ба долоон ишиг”, “Том хамарт одой”, “Алтан залаат азарган тахиа” зэрэг хүүхдийн жүжгийг багачуудад хүргэх ажээ. “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” хүүхэлдэйн концерт дөрөвдүгээр сарын 16-аас эхлэн үзэгчдэд хүрэх
бөгөөд нийт 50 минут үргэлжлэх юм байна. Тус бүтээлийн найруулагчаар М.Ариунтуяа, дууны найруулагчаар Э.Базарханд, гэрлийн найруулагчаар Х.Камесхан нар тус тус ажиллажээ.