Америкийн уран гулгагч Алиса Лю дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд хоёр долоо хоногийн дараа буюу дөнгөж 16 насандаа спортоо орхиж байгаагаа зарлалаа.
Таван настайгаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн Лю инстаграм хуудсаараа дамжуулан уран гулгалтын карьерынхаа гэрэл зургуудын хамт ийм шийдвэр гаргаснаа зарлалаа. “Үнэнийг хэлэхэд би хэзээ ч ийм амжилтанд хүрнэ гэж бодож байгаагүй, үнэхээр баяртай байна”, “Уран гулгалтын карьер маань хэрхэн өрнөсөнд сэтгэл хангалуун байна. Одоо би тэшүүрээр хичээллэх зорилгоо биелүүлж дууссан тул амьдралаа үргэлжлүүлэх болно.” гэж Лю бичжээ.
2019 онд улсынхаа анхны аварга болж, 13 настайдаа АНУ-ын хамгийн залуу аварга болсон Тара Липинскигийн рекордыг эвдсэн. Тэрбээр 2020 онд дахин аварга болж, 2020 онд Эстонийн нийслэл Таллин хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
Лю энэ оны 1-р сард болсон АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс COVID-19-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан хэдий ч Бээжин 2022 өвлийн олимпийн наадамд оролцохоор сонгогдсон.
2022 оны Бээжингийн олимпийн анхны тэмцээнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд долдугаар байр эзэлсэн. Гуравдугаар сард Монпелье хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн гуравдугаар байр эзэлжээ.