Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болжээ. Тус хуулийг шинэчлэн баталснаар:

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болох.

-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болох.

-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн