Монгол улсын E-Sport ийн томоохон organization болох IHC E-Sport-н CSGO тоглоомын баг тамирчид PGL Major Antwerp 2022: Asia-Pacific RMR тэмцээнд оролцохоор Румын улсын нийслэл Бухарест хотыг зорилоо.
Тэмцээн 4 сарын 15-16 хооронд зохиогдох бөгөөд Монгол улсаас Team IHC, Хятад улсын Tyloo, Австрали улсын Looking For Org болон Renegades багууд Major тэмцээний 2 эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
Тус тэмцээн нь GSL формат буюу BO3, double elimination зарчмаар явагдах бөгөөд хоёр хожил авсан баг Major шатанд шалгарч CS:GO тоглоомонд өөрийн стикерийг мөнхлөх болно.
Энэхүү тэмцээнийг E-Sport сонирхогчдын хэдийн танил болсон META Community Cast эрхтэйгээр шууд дамжуулан хүргэхээр болсон байна.
Монгол улсын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээх энэхүү тэмцээнд оролцож буй Б.Гарьдмагнай /bLitz/, Б.Бат-Энх /kabal/, Г.Есөнтөмөр /nin9/, М.Содбаяр /Techno/, Б.Тэнгис /sk0R/, Б.Баатархүү /Bart4k/, Б.Эрдэнэдалай /maaRaa/ нартаа АМЖИЛТ ХҮСЬЕ!
                                                                                                                                      Эх сурвалж: M-SPORTS.MN

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн