Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгуудад энэ сарын 7-10-нд ажиллалаа. Тэрээр дээрх аймгуудын төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзжээ.
Хамгийн түрүүнд цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынхан, тэдний ар гэрийнхэнд талархал илэрхийлсэн байна. Дараа нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулжээ.
Эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэлийг танилцууллаа.
Мөн эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонссон байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий, Говь-Алтай аймагт ЭМЯ-ны захиалгаар АХБ-ны зээлээр байгуулсан, Ариутгалын тасгуудын нээв. Эдгээр аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвүүдэд очиж ажил байдалтай нь танилцлаа.
Мөн халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор дээрх аймгуудад Засгийн газраас байгуулж буй Дэмжих төвүүдийн засвартай танилцаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.
1 comment
эрүүл мэндийн даатгалгүй оюутан хүүхдүүд яах юм болоо хариу өгөөч