Хавар намрын хуурайшилтай үед иргэдийн буруутай үйлдлээс шар өвс шатаасны улмаас гал түймэр дэгдсэн тохиолдол цөөнгүй. Санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гал алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй shuud.mn сайтад өгсөн ярилцалгадаа дурдсан байна.
Тэрбээр хэлэхдээ Нийслэл орчмын хуурайшилт маш их байгаа. Түймрийн нэн аюултай улирал эхэлсэн. Шар өвс шатааж, санамсар болгоомжгүйн улмаас галын аюулгүй байдлын тухай хуулиар зөрчилд тооцож иргэн аж ахуй нэгжийг 100.000 -1.000.000 хүртэлх төгрөгөөр торгож байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилладаг. Хэрэв шар өвс шатааснаас үүдэлтэй гал түймэр иргэдийн суурьшлын бүс болон ногоон бүс рүү орсон тохиолдолд их хэмжээний хохирол учирсан тохиолдолд эрүү үүсгэн шалгадаг. Мөн шар өвс шатаасны улмаас нийтийн эзэмшлийн талбайг гал түймэрт өртөөвөл нөхөн төлбөр төлөх заалттай” гэжээ.
1 comment
Tegeed hognii mashin achihgvi gehiin bn le sharilj hashaandaa bj l bguu yahuu