Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр улсын хэмжээнд нийтдээ 49 шалгалтын байранд амжилттай зохион байгуулагджээ.
Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтын ирц 95 хувьтай байжээ. Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв