Нийслэлийн Засаг дарга энэ сарын 2-нд (2017.03.02) Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсаныг эсэргүүцэгсэд өчигдөр (2017.03.03) тус дүүргийн ЗДТГ-т үймээн дэгдээв. Үйл явдлыг мэдээллийн хэрэгслүүдийн өөр өөрийн өнгөөр дамжуулж байна. Мэдээллүүд дундаас хамгийн их анхаарал татаж байгаа нь “цагдаагийнхан иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий цацлаа” гэсэн мессеж.
Үүнээс үүдэн үйл явцыг нийгмийн сүлжээнд “Багахан хэмжээний 7 сарын 1” гэж нэрлээд амжжээ. Хэрэг явдалд Засаг даргын ажлаа хүлээлгэж өгөх ёстой байсан Д.Пүрэвдавааг дэмжигч АН-ын гишүүд, дэмжигчид манлайлан оролцож ЗДТГ-ын үүд хаалга, давхар болгонд байрлан уриа лоозон барьсан байжээ. Үд дунд үймээнийг сурвалжлахаар хэвлэл мэдээллийнхэн Баянзүрх дүүрэгт очсон ба энэ үеэр цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зогсоохоор ажиллаж байв.
Өчигдөр хэрэг явдалтай зэрэгцэн Нийслэлийн ЗДТГ “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох явц хуулийн дагуу явагдсан” гэх мэдээллийг өгсөн бол ЦЕГ “Цагдаагийн албан хаагчид иргэдийн эсрэг нулимс асгаруулагч ашиглаагүй. Иргэд харин юу болох нь тодорхойгүй нутаг цацсан” хэмээн мэдээлсэн юм. Тэдний дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн АН мөн л мэдээлэл өгч “Цагдаа нар иргэд рүүгээ халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй” гэлээ.
Орой 18 цагаас хойш телевизүүдийн мэдээ ээлж дараалан гарч, Баянзүрх дүүрэгт өрнөсөн үймээний тухай видео мэдээллүүд цацагдаж эхлэв. Эндээс мөнөөх нь “цагдаагийнхан иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий цацлаа” гэсэн мессеж худлаа болох нь тодорхой болов. Цагдаагийн албан хаагчдыг дүүргийн ЗДТГ руу ороход энд уриа лоозон барьсан иргэд жижиглээд уутанд хийсэн цагаан нунтагийг цагдаагийнхан руу цацаад зогсож байх юм. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд. Болох болохгүйн тухай үр хүүхэд, ач зээдээ сургаад сууж байх насны эмэгтэйчүүд дүүргийн Засаг даргын томилгоог ийм халуун хүлээн авна гэдэг бас сонин.
“Хулгайч хулгай хийчихээд хулгайчийг бариарай” гэж хашгирсан хошин яриаг монголчууд мэднэ. Харин энэ удаа үймээнийг эхлүүлсэн тал өөрсдөө хаана ч юм бэлдээд авчирсан нунтагаа цагдаа нар луу цацчихаад “тэд нулимс асгаруулагч хэрэглэв” гээд түрүүлээд хашгирчихав. Дүүргийн Засаг даргын томилгоо асуудалтай явагдсан байж болно. Асуудлыг тойроод нэг жижиг дүүрэгт бага гэхгүй улс төрийн намуудын маргаан ч гарч болно. Гагцхүү маргааныг үймээн болгож, үймээнийг дуулиан болгох. Улс төр хийж байна гэдэг үгээр далим хийж худлаа ярих нь нь хэнд ашигтай юм бол. Улс төр хийнэ гэдэг худлаа ярихын нэр биш биз дээ.
Д.ХАЛИУН
4 comments
Үл мэдэгдэх нунтаг цацаж байгаа хүмүүсийн эсрэг нулимс асгаруулагч цацсан нь зөв арга хэмжээ.саяхан трампийг эсэргүүцэгчдийг та нарын шүтээн болсон америкад хэрхэн тарааж байгааг харсан биз дээ.авдаг л арга хэмжээ шүү дээ.тэр эртнээс бэлдсэн нь тодорхой.хэрвээ маш хортой бодис хэрэглэсэн бол хуулийн дагуу чанга арга хэмжээ ав.
Батамгалан гэгчийг дэмжигч худлаа гүжирдэхээ больж үз МАНГАРУУД ЯЛАГДАЖ СУР ЯАЖ АВСАН ТЭР ШИГЭЭ АЛДАНА ГЭЖ ҮГ БАЙДАГ АРД ТҮМНИЙГ БАСАМЖЛАХАА ЗОГСОО ӨМХИЙ МАНГАРУУДАА
МАН БОЛ ЗҮГЭЭР Л МАНГАС Ш ДЭЭ. ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСЛАХГҮЙ БАЙХ НЬ ХОТЫН ДАРГЫН ҮҮРЭГ БОЛОХООС БУСАД НЬ ШҮҮХИЙН АСУУДАЛ Ш ДЭЭ. ЭД МОНГОЛЫГ СӨНӨӨЖ БАЙЖ ШУНАЛ НЬ НАМДАНА АА. ЯАСАН Ч ОЛОН УЛААН ХАМГААЛАГЧТАЙ ЮМ. ОДОО ЗҮГЭЭР ШУУД СОЁЛЫН ХУВЬСГАЛ, СОЦИАЛИСТ ХУВЬСГАЛАА ХИЙВЭЛ ТААРНА.
Халиун гуай хэний бөгсийг долоож хэдэн төгрөг авсан юм бол…