Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

2022-04-06 11:421min1
277185726_1124797154964578_5471485294300886833_n
Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй аливаа тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх, санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Та бүхнийг жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүлсэн юм аа.

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй аливаа тайван жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун, өдөөн хатгалгад турхирах зорилготой, зохион байгуулалтад орсон этгээдүүдийг шалгаж байна. Тодруулбал, экстримист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан нэр бүхий 5 иргэнийг саатуулсан ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Түүнчлэн экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэн улсын онц чухал объектууд руу мөн Зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар зэхэж байжээ. Үзлэгийн явцад 12 галт зэвсэг илэрчээ. Байлдааны сум 861 ширхэг, тэсэрч дэлбэрэх зүйл илэрснийг хураан авсан.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-04-06 12:30 at 12:30

    За битгий худлаа юм сeнсацлаж бай.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй