Австралиас ирсэн “халуун давалгаа” Антарктидын төв хэсэгт хүрч огцом дулаарал үүсчээ. Энэ сүйрэл 3-р сарын 18-нд бүртгэгдсэн гэж Арктик ба Антарктидын судалгааны хүрээлэнгийн захирал Александр Макаров РИА Новости агентлагт ярьжээ.
Эрдэмтний хэлснээр, ийм долгион анх удаагаа Антарктидын төв хэсэг буюу эргээс 1000 километрийн зайд хүрчээ. Макаров үүнийг уур амьсгалын өөрчлөлтийн тэмдэг гэж нэрлээд энэ явцыг хараа хяналтгүй орхиж болохгүй гэсэн байна.
Түүний хэлснээр ийм үзэгдлүүд нь өвөрмөц зүйл биш. Хоёр жилийн өмнө тус станцад Австралийн дулааны шилжилт мөн бүртгэгдэж байсан. Гэхдээ өмнө нь “дулааны долгион” зөвхөн далайн эргийн станцуудад бүртгэгддэг байсан бол энэ удаа тив доторх огцом дулааралт анх удаа ажиглагдаж байгаа аж.
Оросын эрдэмтэн энэ нь дэлхийн уур амьсгалд хараахан нөлөө үзүүлээгүй байгаа. Одоогоор Оросын дунд өргөрөгт 3-р сарын сүүл – 4-р сарын эхээр байх ёстой байснаас мэдэгдэхүйц хүйтэн байгаа. Манай гаригийн хамгийн хүйтэн газар гэгддэг ОХУ-ын Антарктидын “Восток” станцад 3-р сарын 18-нд термометрүүд жилийн энэ үед ердийн хасах 55-60 хэмийн оронд хасах 17.7 хэмийг харуулж байгаа гэжээ.
Гэхдээ эрдэмтэд өмнө нь уур амьсгалын өөрчлөлт далайн гүн дэх урсгалын хурдад хэрхэн нөлөөлж байгааг олж илрүүлсэн байдаг. Сүүлийн 13 сая жилийн хугацаанд дэлхий аажмаар хүйтрэхэд далайн гүн дэх урсгалын хурд ерөнхийдөө удааширч байгааг судлаачид тогтоосон бол 13 сая жилийн өмнөх хүйтрэлтийн өмнөх дулаарлын үеэр далайн гүний эргэлт илүү эрчимтэй болсныг тогтоожээ.
Тухайн үед дэлхийн агаарын температур одоогийнхоос 3-4 хэмээр дулаан байсан аж.