Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр МУ-н Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
“Хөгжлийн Банктай холбоотой асуудал яригдаад эхний хэдэн хүнд арга хэмжээ авч, Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна. Тэр хүмүүс үүний ард байгаа гэж та бүхэн ойлгоорой. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал анх яригдаж байхад 470 орчим ам.долларын санхүүгийн схемийг гаргаад, хууль шүүхийн байгууллагын холбоотой хүмүүсийг зарлахад тийм ч амархан байгаагүй. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын дарга нь хүртэл 49-ийн хувийнхны талд байсан. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн Банкны асуудал шийдэгдэнэ. Цэг тавина” гэв.
1 comment
Оюу Толгойн асуудал яагаад чимээгүй болчихов оо.Бас нөгөө хэдийнхээ араас орох нь биш биз.