ОХУ-тай харилцаагаа хурцатгахгүйн тулд АНУ гуравдугаар сарын дундуур хэт авианы пуужингийн нууц туршилт хийсэн хэмээн Америкийн CNN суваг Пентагон дахь эх сурвалжаас иш татан мэдээлэв.
CNN-ийн мэдээлснээр Цагаан ордон АНУ, Оросын хооронд үндэслэлгүй хурцадмал байдалд хүргэж болзошгүй алхам, мэдэгдэл хийхээс зайлсхийхийн тулд болгоомжтой хандаж байна.
Яг ийм шалтгаанаар Америкийн албаны хүмүүс хэт авианы пуужингийн сүүлийн туршилтын талаар хоёр долоо хоногийн турш чимээгүй байсан гэж тус сувгийн ярилцагч тэмдэглэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн ээлжит бус дээд хэмжээний уулзалт болон G7-ын уулзалтад оролцохоор Европт айлчлахын өмнө гуравдугаар сарын дундуур туршилтын хөөргөлт хийсэн байна.
2021 оны 10-р сарын сүүлээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хатуу түлшээр ажилладаг хэт авианы пуужингийн хөдөлгүүрийн эхний шатыг амжилттай туршсанаа зарласан билээ.