Европт байгалийн хийн үнэ хурдацтай өсч байгаатай холбогдуулан Германы оршин суугчид түлээ түлшээ их хэмжээгээр нөөцөлж эхлэв. Энэ тухай Хятадын “Гуанча” хэвлэл CCTV News сувгийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.
Байгалийн хийн хомсдолд санаа зовсон германчууд ирэх өвөл байшингаа мод, түлээ түлшээр халаахаар зэхэж байна. Үүнээс гадна тус улсад мод шатаах зуухны эрэлт нийлүүлэлтээс хол давж байгааг мэдээнд дурджээ.
Өмнө нь Германы Засгийн газар байгалийн хийн хуримтлалын хэмжээг 25 хувь хүртэл бууруулсан гэж мэдэгдэж, компаниуд болон олон нийтэд “хийгээ аль болох хэмнэхийг” уриалаад байсан юм.
Энэхүү мэдээ Хятадын интернэт орчинд гарсан даруйдаа шүүмжлэл дагуулж эхэлжээ. Хятадын иргэд Берлиний энэ үйлдлийг шүүмжилж, Хятадуудад нэг удаагийн модон саваа хэрэглэх, савхны мод хийхийг зөвшөөрдөггүй байсан хүмүүс одоо та мод шатааж байна.
Ногоонтнууд Засгийн газарт орсны дараа (Герман) тэд түлээ шатааж эхлэхийг санал болгож байх юм, энэ бол ид шид, инээдэмтэй хэрэг гэх мэт шүүмжлэлүүд бичигдээд байна.
Эх сурвалж: RIA