ОХУ-ын Элчин сайдын яам АНУ-аас Украин руу зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалав
2022-04-05 12:38

АНУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ Вашингтоныг Украинд үхлийн зэвсгээр шахахаа зогсоохыг уриалж, АНУ-ын энэ үйлдэл нь шинэ хохирогчдыг өдөөн хатгаж буй гэж үзэж байна гэдгээ мэдэгджээ.
Мөн Украины эрх баригчид Америкчуудаас хүлээн авсан зэвсгийг Батлан хамгаалах ангиудыг дүүргэсэн радикалууд болон гэмт хэрэгтнүүдэд тараах шийдвэр гаргаж байгаад Дипломат төлөөлөгчийн газар санаа зовж байна гэжээ.
Киевийн дэглэм зэвсгийн хяналт, хамгаалалтыг зохих ёсоор хангаж чадахгүй байгаа нь дээрэм тонуул, террорын үйл ажиллагаа эрхэлдэг бүлэглэлүүд аяндаа газар авч байна гэж Элчин сайдын яам мэдэгдэлдээ дурдсан байна.
Түүнчлэн АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов “Америкийн Засаг захиргаа бодит байдалд анхаарлаа хандуулж, хотуудад энгийн иргэдийг түгжин, дүрвэгсэдэд ялгавартай хандахгүй, гал нээж байгаа иргэдийг тамлан зовоож байгаа нацист үзэл сурталтай үндэсний батальонуудын үйлдэлд хайхрамжгүй хандахаа зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.