Сангийн сайд С.Жавхлан гол нэрийн барааны бүтээгдэхүүний үнийн өсөлт болон валютын ханшийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр “НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын хугацаанд байхгүй”-г хэллээ.
Түүнчлэн “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу шатахуун, мах, гурил гэсэн гурван зүйлийн үнэд анхаарна. Инфляц импортоос шалтгаалж буй тул бусад бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийх боломжгүй. Шатахуунтайгаа байхад бизнесүүд зогсохгүй. Мах, гурилыг төрөөс бүрэн хяналтдаа авч, зохицуулалт хийхийг хичээж ажиллах болно.
Өнөөдөр 15:30 цагаас Засгийн газрын хуралдаан зарлалаа. Дараа нь ҮАБЗ-д танилцуулж таарах байх” гэв.