М.Нямбаяр: 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийнэ

2022-04-04 16:161min1
023-2-580x365

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа.

Судалгаагаар 145,900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

1 сэтгэгдэлтэй

  • Баасанжав

    2022-04-04 18:01 at 18:01

    Хаанаас авч болох бэ

    Хариулах

Баасанжав сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй