Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан
Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал болж байна. Э.Бат-Үүл шүүх хуралдаанд оролцохоор ирлээ. Эргэн сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн давж, заалдах шатны шүүхэд хандаад буй юм.