Өнөөдрийн байдлаар найман шарга буюу валют арилжааны хар зах дээр ам.доллар зарах нь 3230 төгрөг, авах нь 3180 төгрөгийн ханштай байна. Хомсдлыг ашиглан дундаас нь ашиг олох, үнэ хөөрөгдөх байдал нь хэрээс хэтэрвэл бизнес эрхлэгчдэд хүндээр тусах болохыг иргэд хэлж байна.
Валютын ченжүүдийн тухайд хомсдолыг ашиглан Монголбанкны зарласан ханшнаас хэт өндөр үнээр ам.долларын арилжаа хийж байгаад хяналт тавьж, зохицуулалт хийх хэрэгтэй. Учир нь ам.долларын хомсдол үүсч, ханш өссөнөөр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх аюултай гэж иргэд бухимдаж байна.
Өнөөдөр буюу /2022.04.03/-ны байдлаар Монголбанкны зарласан ханш доллар: 2970,93 төгрөг байгаа ажээ.