Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаануудын ханш өсжээ. Ази, Номхон далайн хөрөнгө оруулагчид БНХАУ-ын 3 сарын аж үйлдвэрлэлийн байдлыг илтгэх Manufacturing PMI индексийн мэдээллийг хүлээж байх зууртаа Австралийн хувьцаанд хөрөнгө оруулж байна.
Өнөөдөр өглөөний 9 цаг 20 минутын байдлаар BHP-ийн хувьцааны ханш 3.82 хувь, Fortescue Metals Group-ийнх 3.03 хувь, Rio Tinto 2.63 хувиар өсөж, Австралийн хөрөнгийн биржийн голлох индекс S&P/ASX 200 0.5 хувиар өсжээ. Харин, АНУ-ын S&P 500 индекс 0.63 хувиар унаж 4,602.45, Dow Jones Industrial индекс 0.19 хувиар унаж 35,228.81, Nasdaq 1.21 хувиар унаж 14,442.28 болсон байна. БНХАУ-ын 3 сарын Manufacturing PMI индекс өнөөдөр 9:30-аас зарлагдана.