ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “ОХУ-аас газрын тос худалдан авах улс орнууд төлбөрөө Оросын мөнгөн тэмдэгт буюу рублиэр хийх шаардлагатай” гэв.
Тэрээр мөн ОХУ-д харьяалагдах банк, санхүүгийн байгууллагуудад данс нээлгэж, түүнийгээ ашиглан тооцоогоо хийнэ. Хэрэв рублиэр төлбөр тооцоогоо хийхийг эсэргүүцэх юм бол өмнө нь хийсэн бүх газрын тосны гэрээг зогсоох болно. Энэхүү тогтоолыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэсэн байна.
ОХУ Украин руу халдсан цагаас эхлэн рублийн үнэ цэнэ огцом унасан байсан бол энэхүү хууль тогтоомж нь рублийн үнэ цэнийг буцаад өсгөнө гэсэн найдлагатай байна.
Харин барууны улс орнууд энэ үйл явдал өмнөх гэрээнүүдийн заалтыг зөрчиж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Өмнөх гэрээн дээр евро эсвэл ам.доллароор газрын тос худалдаж авах боломжтой гэж дурдсан байсан.
5 comments
Браво
Барууныхан эхнээсээ хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх болчихоод байгаа. Жишээ нь Герман. Бензин дизель байгалийн хий ёстой галзуурч байгаа да.
Барууныхан баян даваад л гарна. Монголчууд өөрдийгөө хичээ.
Haha bayn geed dolor euro mashiniinha bankruu chihwel gejde
Ёстой больж Дэлхийг ноёрхсон дээгүүр зантай улсууд Нато гоороо дэлхийг айлгана Тэгээд Оросыг зэвсэгтэй байлаа гэж уурлана