Өчигдөр АНУ-ийн голлох индексүүд болох Dow Jones Industrial Average 550.46 нэгж буюу 1.56 хувиар унаж 34,678.35, S&P 500 индекс 1.57 хувиар унаж 4,530.41, Nasdaq 1.54 хувиар унаж 14,220.52 хүрлээ. Арилжаа зогсох сүүлийн нэг цагт индексүүд хамгийн их уналтыг үзүүлсэн байна.
Өчигдөр энэ жилийн эхний улирлын сүүлчийн өдөр байсан нь хөрөнгө оруулагчид хөрөнгийн багцаа шинэчилж, хөрөнгөө татах, хөдөлгөх үйл ажиллагаа хийх гол түлхэц болсон байна.
Индексүүдийг жилийн эхэн үетэй харьцуулахад Dow Jones 4.6 хувиар, S&P 500 4.9 хувиар, Nasdaq 9 хувиар унасан байна. Энэ нь 2020 онд Ковид 19 цар тархалаас үүдсэн 20 хувийн уналтаас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм.
Инфляцийн түвшин өсөж, АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас гаргасан шинэ тогтоомж, Орос Украины дайнаас үүдэн уналтууд үүссэн гэж таамаглах нь зүйтэй.