Польшийн Шадар сайд, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга Ярослав Качински Германы Welt am Sonntag сонинд өгсөн ярилцлагадаа Вашингтон хүсэлт гаргавал Варшав Америкийн цөмийн зэвсгийг байрлуулах газар олгоход бэлэн байна гэж мэдэгджээ.
Ярослав Качински “Бид энэ асуудалд нээлттэй хандана. Энэ нь Москвагийн хоригийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Польшид НАТО-гийн шинэ командлалын төвийг байгуулах шаардлагатай байна. Энэ төв эвслийн Голландын Брунсум дахь төв байртай ижил үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэ нь НАТО дорно дахинд тэргүүлэгч төвшинд байгаа гэдгээ Москвад сануулах тодорхой дохио болно” гэжээ.
Түүнчлэн Украины хямралыг хурдан шийдвэрлэхийн тулд эвслийнхэн илүү идэвхтэй ажиллах ёстойг тэмдэглээд, Украин зөвшөөрвөл энхийг сахиулах ажиллагаа явуулах, хүссэн бүх зэвсгээр тус улсыг хангах гэсэн хоёр алхамыг санал болгожээ.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өмнө нь Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байденд хандан улс орны аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд одоогийн мөрдөгдөж буй хөтөлбөрийн дагуу Польшид зэвсэг нийлүүлэх ажлыг түргэтгэхийг уриалсан юм.
5 comments
Польшийг АНУ биш Оросууд фашист гермнаас чөлөөлсөн дөө уг нь. Польшууд их буруу явж байж Украин болох нь дээ.
Yg unen dawarsan muu nohoinuudiig archih hetegtei polish uls nato-nn tsumiin zewseg bairluulah shiidwert hurwel polish ulsiig hetsuuhen huwi tawilan huleej hna gesen ug orosiig uduj bj nuhuulah ni dee
Польш Украйн гэх толгой нь эргэсэн улс орны үгэнд орж нато цөмийн зэвсэг байршуулах гэнэ үү?Нато одоо гайхаж байгаа учир нь нато Украйн Польш гэх мэт улсыг ямар аймаар болгож бэлдсэнээ харж байгаа байх .Эцэсийн эцэст натогын толгой дээр л дан хийх вий .Польшууд Украйны араас орох гээд байж ядан байх шиг яасан юм ойлгодоггүй харанхуй толгойтой улс вэ ?Украйн Польшууд . Польшуудыг их гайгүй улс гэж бодож байсан чинь бас л биш юм аа .Украйны үйл хэрэг польшуудад сануулага бодит жишээ болоод байхад л ойлгохгүй байна ш дээ яачихсан тархитай улс вэ?Варшавын толгой дээр л бууна өөр хаашаа ч харвахгүй .
Ухаан мэдрэлгүй болчихсон юм уу Үхэх гээгүй юм бол Украйны араас орох гээгүй юм бол цөмийн зэвсэг байрлуулах энэ тэр мэдрэл муутай мэдэгдэл хийж өөр дээрээ дарь овоолох ямар гээч толгой нь олгой болсон удирдагч вэ Энэ үеийн удирдагчид нэг л биш ээ. Качински, Зелински хоёрыг эмнэлэгт яаралтай хэвтүүлэх юм байна даа. Ард түмнээсээ долоон дор сэтгэх гэж
Энэ 2ын нэрийнх нь дагавар нь хүртэл адил юм Зел, Кач, ( ински) байгаа биз. Дугуй дугуйгаа олж нийлнэ гэж энэ дээ.