Х.Баттулга: Дэмжигчдээ хаяад дахиад өөр нам байгуулна гэдэг бол толгой нь эргэсэн хүний л ажил

2022-04-03 14:551min2
07
Хоёр хуваагдаад хоёр жил орчим болсон АН-ын О.Цогтгэрэлийн жигүүрээс зарласан АН-ын сунгаа нэг нэр дэвшигчтэй явагдаж байна.

Хоёр хуваагдаад хоёр жил орчим болсон АН-ын О.Цогтгэрэлийн жигүүрээс зарласан АН-ын сунгаа нэг нэр дэвшигчтэй явагдаж байна. Өчигдөр хоёр нэр дэвшигчийн нэг болох УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсанаар дүрмийн биш сунгаа Х.Баттулга гэх нэг нэр дэвшигчтэй болсон.

Харин өнөөдөр УДШ дээр намын дүрмээ хүлээн зөвшөөрүүлсэн С.Эрдэнийн тал С.Зоригийн хөшөөний газарт барилга барих тохироо хийсэн Х.Баттулгын эсрэг мэдээлэл хийгээд байна. Гэсэн хэдий ч нөгөө талд О.Цогтгэрэлийн талаас сунгаанд оролцож, ганцаараа үлдсэн Х.Баттулгын төлөө санал өгөх ажиллагаа үргэлжилж байна.

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 60-р сургуульд байрлах санал хураах цэгт очих, Ардчилсан намын даргын сонгуульд саналаа өгөөд байна. Энэ үеэрээ тэрбээр:

Х.Баттулга: Гуравдугаар сарын 16-наас АН-ын даргын сунгаа явагдаж эхэлсэн. Ингээд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчидтэй уулзаад, өнөөдөр буюу 4-р сарын 3-нд санал хураалт болж байна. АН-ын гишүүддээ уриалахад өнөөдрийн намын даргын сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцож, үүсээд буй нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх нь ирээдүйн ялалтын эхлэл шүү.

Улсын дээд шүүх бол зөвхөн бүртгэх үүрэгтэй. Тэрийг үйлчилнэ, энэнд үйлчилнэ гэх мэт ойлголт байх ёсгүй. Энэ бол улс төрийн башир арга.

Улсын дээд шүүх сонгуулийн үр дүнг бүртгэх ёстой. Энэ бол бүртгэлийн л ажиллагаа. Хүн төрөхөд гэрчилгээ олгодог шиг, гэр бүл болоход бүртгэдэг шиг л үйл явц. Бүртгэх үйл явцыг битгий улс төржүүлээрэй. Ж.Батсуурь нэрээ татсан нь тэр хүний л асуудал. Гэхдээ тухайн байгууллагын дүрэм журмын дагуу бид сунгаанд оролцсон. Дүрэм журмаа мөрдөх нь тухайн нэр дэвшигчийн үүрэг.
АН-ын даргын сонгуулийн ирц өндөр болоод, асуудал шийдэгдчихнэ гэдгээс айсан юм уу? яасан юм өөр нам байгуулах гэж байна гэдэг цуурхлыг өчигдрөөс эхлээд тарааж байна. Тийм зүйл байхгүй. Энэ олон дэмжигчдээ хаяад дахиад өөр нам байгуулна гэдэг бол толгой нь эргэсэн хүний л ажил” гэв.

2 сэтгэгдэлтэй

  • Zochin

    2022-04-03 15:20 at 15:20

    Battulga hechneen mundag baigaa geed huulind deeguur ongiihgui bailguidee

    Хариулах

  • Ошак

    2022-04-03 16:00 at 16:00

    ДШ одоо л жинхэнэ нүүрээ харуулах л биз. Ониготож эрдэнэ МАН-ын талд орохгүй л байгаасай!?

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй