БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн хорооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн маршал Пак Жон Чон “Хэрвээ Сөүл БНАСАУ-ын эсрэг урьдчилан сэргийлэх цохилт болгон ямар ч цэргийн арга хэмжээ авсан Хойд Солонгос Өмнөд Солонгос дахь гол байуудаа хайр найргүй устгана. Пхеньян Сөүлийн болзошгүй урьдчилан сэргийлэх цохилтод “өршөөлгүй” хариу үйлдэл үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг өнөөдөр Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний КНДР агентлаг дамжууллаа.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Со Вук дөрөвдүгээр сарын 1-нд тус улсын Стратегийн пуужингийн явган цэргийн командлалын ёслолын арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин олон тооны, олон төрлийн пуужинтай бөгөөд ямар ч байг онох чадвартай” хэмээн хэлсэнд Пхеньян ийм анхааруулга өгч байгаа аж.
Сайд Со Вук мөн БНАСАУ-аас цохилт өгөх бэлтгэл илэрсэн тохиолдолд арми ямар ч халдлагын эх үүсвэр, түүний команд, дэмжлэг үзүүлэх байгууламжид цохилт өгөх чадвартайг онцолсон бөгөөд дайснаасаа ч илүү нарийвчлалтай, хүчирхэг, урт тусгалтай пуужингуудыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ амласан байна.
Харин БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн хорооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн маршал Пак Жон Чон мэдэгдэхдээ “Цөмийн зэвсэгтэй улсын эсрэг урьдчилан цохилт өгөх тухай ярьж байгаа нь түүнийг нэг бол галзуу эсвэл тэнэг байх гэж хэлж болно.
Хэрвээ Өмнөд Солонгосын арми ямар нэгэн алдаатай дүгнэлтэд хөтлөгдөн БНАСАУ-ын эсрэг аюултай цэргийн ажиллагаа явуулбал, манай арми бүх цэргийн хүчээ Сөүл дэх гол бай болон Өмнөд Солонгосын армийг устгахад хайр найргүй төвлөрүүлнэ” гэжээ.
Мөн тэрбээр хоёр Солонгос дайны байдалтай хэвээр байгааг тэмдэглэн хэлжээ. 1950-1953 онд болсон хоёр Солонгосын дайн зөвшилцлөөс өөр юу ч үлдээгүй. Одоогийн цэргийн хурцадмал байдлаас үүдэн нэгнээ өдөөн хатгаж болох аливаа буруу дүгнэлт, зохисгүй мэдэгдэлийг хийх нь мөргөлдөөн төдийгүй бүх нийтийг хамарсан дайныг ч үүсгэж болзошгүй юм.
Эрх баригчид өөрсдөө “айсандаа чичирч” байгаа хэрнээ Өмнөд Солонгосын иргэдийг тайвшруулах зорилготойгоор өдөөн хатгасан таагүй яриа, хөөрөө гаргаж байгаа нь нөхцөл байдлыг улам дэвэргэхээс цаашгүй гэж Пак Жон Чон нэмж хэлжээ.
Гуравдугаар сарын 24-нд Хойд Солонгос Япон тэнгис рүү тив алгасагч шинэ “Хвасон-17” баллистик пуужин харвасан. Мөн Пхеньян удахгүй цөмийн шинэ туршилт хийж магадгүй гэсэн мэдээлэл байна.
8 comments
Бнсау н алсын тусгалтай их бууны сум соүлд тусөхаар ойрхон байдаг .дайн л бүү гараасай даа со бас ямар нөхөр ерөнхийлөгчөөр соэгочихов доо
Одоо дайн болоод асуудлуудаа шийдсэн дээр… дэлхий бугширч өмхийрч байна
Бурхан өршөөг
Зөв
Путин ахын ажилгааг хараад …Ким чин у дүүгийн гижиг хүрч бглдаа …..
Aguu ih guren Hoid Solongos umnuduud bolon japaniig tsuiin zevsgeeree gazriin hursnuus archih heregtei.Aguu ih gurnuud boloh OROS HYTAD Enetheg Iran niilj bgaad yduu urtei amerik bolon evropiiin holboog gazriin hurstei ni tegshleh heregtei.dayan delhiid enh taivan togtono.alsdaa kommunist ba laliin shashint gesen 2hon togtoltsoo delhiig udirdah bolno
yu shagad bgan be chi hun busad n hun bishvv holuur baiwal busad n yaah n hamaaguiyuu chi ter erguu shashnuudtgaigaa zail hii hooson zuilig tolgoi deree zalhaasaa icheech bodi hun bj naaad nudeee neee mal min
КСNA агентлаг