НҮБ-ын Хүүхдийн Сан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2022-04-04 10:101min0
277224192_5208722079186256_563754567021377927_n
Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд АШУҮИС-ийн Төв эмнэлэгт Нярайн скрининг оношилгооны төв байгуулах, тус Их сургуулийн орон нутаг дахь салбар сургуулиудын харьяа эмнэлгүүдийн эмэгтэйчүүд, хүүхдийн тасаг болон амбулаторийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, АШУҮИС-ийн багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, “Залуу эмч нарын сүлжээ”-г үүсгэн байгуулж дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй