АНУ-ын Батлан хамгаалах яам ОХУ-ын “буруу тайлбар”-аас зайлсхийхийн тулд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тив алгасагч баллистик пуужингийн (ICBM) туршилтын хөөргөх ажиллагааг албан ёсоор цуцалсан гэж АНУ-ын арми мэдэгдэв.
Мөн үүнийг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Тодд Бризиал батлан “Агаарын хүчний яам саяхан LGM-30G Minuteman III пуужингийн туршилтын нислэгийг цуцаллаа. Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед Москвагаас “буруу тайлбар гарах, үл ойлголцол төрүүлэхээс болгоомжлох үүднээс пуужингийн хөөргөх ажиллагааг өмнө нь хойшлуулж байсан₮ хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүмүүс NBC телевизэд “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ алхмыг хурцадмал байдал гэж үзэх болов уу гэсэн болгоомжлолын улмаас Minuteman III тив алгасах баллистик пуужин хөөргөх ажиллагааг цуцалсан хэмээжээ.
Пентагон өмнө нь Minuteman III-ийн туршилтыг хойшлуулж байсан юм. Гуравдугаар сарын эхээр Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн тайлбарласнаар “АНУ буруугаар ойлгож, буруугаар тайлбарлаж болзошгүй аливаа үйлдэлд оролцох бодолгүй байгааг харуулахын тулд” пуужин хөөргөх хугацааг хойшлуулахыг тушаажээ.
Эх сурвалж: INTERFAX
1 comment
ХУДЛАА, ХӨДӨЛГҮҮИЙН ТЕХНОЛОГИТ НЬ АЛДАА ГАРААД ХӨӨРГӨЖ ЧАДАХАА БОЛЬЧООД БГАА БИЗ ДЭЭ ККК