В.Зеленский АНУ-ын зүгээс Украинд үзүүлж буй тусламжид эргэлзэж байгаагаа илэрхийлжээ

2022-04-02 12:00
02

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн Fox News телевизэд ярилцлага өгөхдөө АНУ цэргийн нисэх онгоц, пуужин нийлүүлэхээс татгалзсан нь АНУ Украинд бодитой тусламж үзүүлэхэд бэлэн байгаа эсэхэд эргэлзэх бодол төрүүлж болзошгүй байгаа хэмээн мэдэгджээ.

В.Зеленский  “Ерөнхийлөгч Байденд итгэдэг” боловч АНУ Украинд пуужин, нисэх онгоц нийлүүлэх асуудлыг хараахан баталгаажуулаагүй байна. Бидэнд пуужин, онгоц өгөөч. Бидэнд F-18, F-19 зэрэг өөрт байгаа бүхнээ өгч хэрэггүй. Ердөө Зөвлөлтийн хуучин онгоцуудыг өгчих, ингээд л болоо” хэмээжээ.

Мөн тэрбээр АНУ Украины асуудалд шуурхай арга хэмжээ авахгүй байгаа нь Украиныг өөрийгөө хамгаалах чадвартай болгох гэсэн бодол уу, эсвэл “тоглоом тоглож байна уу” гэсэн эргэлзээг төрүүлж байна гэжээ.

Түүнчлэн В.Зеленский АНУ-ын зүгээ зэвсэг шилжүүлэх үйл явц удаашралтай байгааг хараад хүмүүс энэ талаар асуултыг асууж, магадгүй үүний цаана ямар нэгэн тоглоом байгаа болов уу гэж эргэлзэж байж магадгүй юм. Гэхдээ би манай зарим түншүүд тоглоом тоглож байгаа гэдэгт итгэхийг хүсэхгүй байна. Тэд бидэнтэй хамт байгаа гэжээ.

Мөн Зеленский барууны орнууд Украиныг НАТО-д элсүүлэхийг үгүйсгэж байгаад харамсаж байна. Би үүнийг алдаа гэж бодож байна, учир нь бид НАТО-д элсэх юм бол НАТО-г илүү хүчирхэг болгоно. Бид сул дорой улс биш. Бид НАТО-гийн зардлаар Украиныг хүчирхэгжүүлэхийг санал болгодоггүй. Миний бодлоор Украин бол Европ тивийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм гэжээ.

Энэ нь Зеленскийн АНУ-аас Украинд, ялангуяа нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах зэрэг цэргийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа анхны тохиолдол биш юм.

Эх сурвалж: INTERFAX