Донецк Ардын Бүгд Найрамдах Улсын Ардын цэргийн хүчний төлөөлөгч Эдуард Басурин Мариупольд одоо Украины 4000 мянга орчим зэвсэгт дайчид үлдсэн гэж мэдэгджээ.
Тэрбээр, “Бидний мэдээллээр одоо Мариупольд 4000 орчим зэвсэгт этгээд үлдээд байна. Тэдний үндсэн хэсэг нь Азовсталд, нэг хэсэг нь Мариуполь хотын төв хэсэгт, нэг хэсэг нь боомтод байгаа. Ийм гурван бүлэгт хуваагдан эсэргүүцэл үзүүлж байна гэж тэр “Россия 1” телевизээр мэдээлжээ.
2014 онд Донецк Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхаглах үед 450 мянга орчим хүн амтай Мариуполь хот Донецкийн дараа орох хоёр дахь том хот байв. Гэсэн хэдий ч энэ оны зургадугаар сард Украины аюулгүй байдлын хүчин Мариуполь хотыг дахин хяналтандаа авч, зүүн захын бүсүүд рүү чиглэсэн Украины мөргөлдөөний хамгийн халуун цэгүүдийн нэг болжээ.
2022 оны 3-р сарын 7-нд Донецк Ардын Бүгд Найрамдах Улсын “Восток” батальоны командлагчийн орлогч Александр Семёнов хэлэхдээ, хотыг бүсэлж, зарим дүүргүүдийг цэвэрлэх ажил эхэлсэн байна.
Одоогоор Донецк болон ОХУ-ын цэргийнхэн хотыг чөлөөлөхийн төлөө тулалдаж байна. Мариуполь дахь Украины бусад ангиудын дунд “Азов” хэмээх үндсэрхэг дэглэмийнхэн байдаг байна.
Эх сурвалж: RIA