Олон тооны гар утас алдагдсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө “Олон тооны гар утас алдагдсан” дуудлага бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц” болон “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Эх сурвалжийн хэлснээр, тухайн худалдааны төвөөс нийт 250 гаруй гар утас алдагдсан аж.