Шведийн Дээд шүүхийн шүүгч асан Зул сарын үеэр супермаркетаас хулгай хийсэн хэргээр торгуулжээ.
Тус улсын Ерөнхий прокурор Пер Николсын мэдээлснээр, Зул сарын баяраас долоо хоногийн өмнө 67 настай эмэгтэй Стокгольмын төвийн хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр баривчлагдсан байна.
Тэрбээр даавуун уутан дотор гахайн утсан мах, фрикальделки, зайдас, бяслаг зэргийг нуухыг оролдож байгаад ажилтнуудад баригдсан байна.
Гэхдээ хуульч эмэгтэй хүнсний бүтээгдэхүүн хулгайлахыг оролдсон гэдгээ үгүйсгэжээ. Жижиг хэмжээний энэ хулгайд 50 000 швед крон (4800 евро)-ы торгууль ногдуулдаг аж. Хоёрдугаар сард түүнд ийм хэрэг үүсгэсэн нь тодорхой болмогц шүүгч эмэгтэй ажлаа өгчээ. Үүнээс өмнө тэрбээр 20-иод жил дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан гэжээ.
Эх сурвалж: DW
1 comment
МАНАЙ ШҮҮГ НАР ТЭГЖ ОНИГООТОХГҮЙ