Энэтхэг улс Оросоос эрчим хүчний эх үүсвэр импортлож байгааг хориглохгүй ч Вашингтон эдгээр нийлүүлэлт хэт хурдан өсөхийг хүсэхгүй байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Дулеп Сингх Энэтхэгт айлчлах үеэрээ мэдэгдэв.
“Бид Энэтхэгт батлан хамгаалахын нөөцийн нэгэн адил цаг хугацааны явцад эрчим хүчний нөөцөө төрөлжүүлэхэд туслахад бэлэн байна. Гэвч одоогоор Оросоос эрчим хүч импортлохыг хориглоогүй байгаа” гэж хэлсэн Дулеп Сингхийн үгийг барууны хэвлэлүүд онцолж эхэллээ.
Мөн тэрбээр, АНУ энэ асуудалд улаан шугам татдаггүй ч, Европ, Ази дахь түншүүддээ “найдваргүй эрчим хүчний нийлүүлэгч”-ийн хараат байдлыг багасгахыг уриалж байгаа гэсэн байна.
Түүнчлэн Дулеп Сингх “АНУ Оросын рублийн ханшийг бэхжүүлэх ажилд холбоотнууд маань туслахыг хүсэхгүй байна. Вашингтон “долларт суурилсан санхүүгийн системийг сүйтгэх эсвэл АНУ-ын санхүүгийн хориг арга хэмжээг тойрон гарах” механизмыг эсэргүүцдэг гэжээ.
Үүнээс гадна Орос, Хятадын хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж байгаа нь Энэтхэгт сөргөөр нөлөөлж байна гэж Сингх хэлээд Хятад улс ОХУ-д үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлэх тусам Энэтхэгт төдий чинээ ашиггүй байх болно. Хятадтай залгаа хил дээр хурцадмал байдал үүсвэл Орос Энэтхэгт туслахгүй гэж Сингх мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 3-р сарын 31-ээс 4-р сарын 1-нд Энэтхэгт айлчлал хийх гэж байгаа бөгөөд Сингх энэ айлчлалаас өмнө Энэтхэгт айлчилж байгааг хэвлэлүүд сануулж байна. Мөн Bloomberg Энэтхэгийн авч буй нефтийг ОХУ 35 доллар/баррель хүртэл хямдруулсан хэмээн мэдээлсэн байна.
Украинд Оросын тусгай ажиллагаа эхэлснээс хойш Энэтхэг Оросоос дор хаяж 13 сая баррель газрын тос худалдаж авсан бол 2021 он гэхэд Энэтхэгийн үүнтэй төстэй худалдан авалтын хэмжээ 16 сая баррель газрын тос болсныг хэвлэлүүд мөн сануулж байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX
4 comments
АНУ бусдад улсад заах хэн юм бэ. Өөрсдөө удахгүй бутрах болно.
ХЭТ ИХ ГАДУУРХАЛ ДОРОМЖЛОЛОО ЗОГСОО МЭРЭГЧИДИЙГ ХӨӨГӨӨД НҮХЭНД НЬ ОРУУЛЖ БОЛДОГ Л БАЙХ ОРОС ХЯТАД МЭТИЙН АВАРГА БИЁТҮҮДИЙГ БОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ БАТАЛГААТАЙ ХАРИУД НЬ ӨӨРӨӨ НҮХЭЭ МАЛТАХ АЖИЛ БОЛОХ БАЙХ ШҮЗ
Орос удахгүй сүйрнэ.
АНУ өөрсдийн эхлүүлсэн шавартаа мөд живэндээ