Украйны 20 бүс нутагт газар тариалангийн кампанит ажил эхэлсэн гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгал мэдэгджээ. Шмихал Пүрэв гаригт хэлсэн үгэндээ “Украйны 20 бүс нутагт тариалалтын кампанит ажил хэдийнэ эхэлсэн. Энэ бол үнэхээр эерэг мэдээ. Учир нь өнгөрсөн жилийн мөн үед тариалалтын ажил ердөө 15 бүс нутагт эхэлж байсан” гэжээ.
Ерөнхий сайдын хэлснээр хаврын тариалалтыг өөдрөгөөр харж болохоор байгаа бөгөөд энэ хавар 6 сая га талбайд буюу өнгөрсөн онд тариалалт явуулсан нийт талбайн 80 хувьд хаврын тариалалт хийх боломжтойг тэрбээр онцолжээ.
Өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ростислав Шурма Украин энэ онд өнгөрсөн жил хураасан нийт ургацын 70 хувьтай тэнцэх хэмжээний ургаж хураах зорилт тавьсан хэмээн мэдэгдэж байсан юм.
Статистикийн мэдээгээр, 2021 онд Украин 85.7 сая тонн үр тариа, буурцагт ургамал хураан авсан нь 2020 оныхоос 32 хувиар өндөр байжээ.
1 comment
gazriin hursnuus ukrain gegch teneguudiig archij haya.ur tarianii talbai aguulahiig ni ehleed bumbugd..daraa ni bugdiig ni huistemtren ustga fashizm sunutugei.kommunizm mandtugai