Дэлхийн хүнсний хямралд Орос хариуцлага хүлээнэ гэсэн АНУ-ын мэдэгдлийг Москва “мэдээллийн дайн”-ы нэг хэсэг гэв

2022-03-30 14:431min1
01

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерманы “Украин болон дэлхий даяар бий болох хүнсний хямралд Оросын удирдлага хариуцлага хүлээх хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг Москва АНУ-ын мэдээллийн дайны нэг хэсэг гэж үзэж байна. Энэ талаар Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Мягмар гаригт хэвлэлийнхний асуултад хариулахдаа мэдэгдэв.

Дипломатч Анатолий Антонов “Бид Вэнди Шерманы тайлбарыг АНУ-ын Оросын эсрэг явуулж буй мэдээллийн дайны нэг хэсэг гэж үзэж байна” гэж хэлснийг хэлснийг ЭСЯ-ны хэвлэлийн алба Telegram сувагтаа мөн иш татжээ.

Элчин сайд бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай Зэвсэгт хүчнийг “иргэний дэд бүтэц болон бусад улс оронд экспортлох хоол хүнс бүхий хөлөг онгоцуудыг устгасан” гэсэн яриа бодит байдалтай нийцэхгүй байна.

Нөхцөл байдал яг эсрэгээрээ байгаа. Оросын цэргийн албан хаагчдын хяналтан дор Украины нутаг дэвсгэрт энх тайван, амгалан тайван байдал ноёрхож байна. Үүний тод жишээ бол Херсон муж бөгөөд манай цэргүүд минажуулсан тариалангийн талбайн зарим хэсгийг цэвэрлэж, нутгийн иргэд тариалалтын ажилд бэлтгэж эхэлсэн хэмээн Антонов онцолжээ

Мөн ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн “ОХУ-ын Зэвсэгт хүчин зөвхөн Украины Зэвсэгт хүчний цэргийн байгууламжуудын эсрэг зэвсэг хэрэглэж байгаа. Орос улс Украины хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Хүнс, хувцас, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эм зэрэг 6000 орчим тонн ачааг аль хэдийн хүргэсэн. Бид дээрэмчид, нацистуудаас чөлөөлөгдсөн Украины бүс нутгуудад ийм дэмжлэг үзүүлсээр байх болно хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: TASS

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-04-02 12:22 at 12:22

    Одоо барууны мэдээлийн дайнд сургуулийн бага ангийнхан их итгэж байна лээ томчууд нь тоохоо байж дээ

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй