Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ

2022-03-30 12:511min1
61bc14e0206d6
Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12:00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

1 сэтгэгдэлтэй

  • Би

    2022-03-30 18:15 at 18:15

    Одоо оросууд орж ирээд бгаа жоохон юмыг чинь ховх хамаад гарна даа!!!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй