”Би монгол хүн” цахим сургууль 1 жилийнхээ ойг тохиолдуулан хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн дунд эх хэлний цахим уралдаан зарлаж байна.
Хэзээ: 2022.04.03 (Ням гараг)
Уралдааныг анхан, дунд, ахисан 3 түвшинд зохион байгуулна.
Монгол хэлний унших, ярих, сонсох чадварыг сорино.
Түвшин тус бүр I, II, III байр шалгаруулж, талархал, мөнгөн шагнал олгоно.
Хилийн чанадад суугаа эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ оролцуулан эх хэлний чадварыг нь сорьж, сурах хүсэл эрмэлзэл олгоорой.
Уралдаанд оролцох бүртгэлийн линк: https://forms.gle/nDtXRYyLg2tetBWw8
“Би монгол хүн” цахим сургууль нь хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдэд монгол хэл соёлыг нь таниулах зорилготойгоор 2021 онд Герман, Франц, Швед, Бельги, Нидерланд, Канад, Солонгос, Япон орон дахь монгол сургуулийн 11 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг үндэслэн монгол хэлний цахим сургалтын анхан, дунд, ахисан түвшний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, цахим хэрэглэгдэхүүн бий болгон ашиглаж 13 орны 250 орчим хүүхдэд эх хэл соёлыг заан сургажээ.
Цахим сургалтын зэрэгцээ гадаад оронд оршин сууж буй хүүхдүүдэд зориулан эх хэлээ сурах хүсэл эрмэлзэл, Монгол бахархлыг төрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Нэг жилийнхээ ойг тохиолдуулан, хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн монгол хэлний чадвар (унших, бичих, сонсох, ярих)-ыг илрүүлэх, урамшуулах зорилготой “БИ МОНГОЛ ХҮН” эх хэлний цахим уралдааныг 2022.04.03, 10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Мэйл хаяг: tsahimmongol99@gmail.com