Н.Алтанхуяг: Дампуурлыг толгойлж байгаа хүн нь нөгөө муу “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр юм байна л даа

2022-03-29 17:00
maxresdefault
Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны зээлийн нөхцөл байдалтай холбоотой дүгнэлтийг танилцуулж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан компани, аж ахуйн нэгжүүдэд тусалсан, банкны удирдлагад нөлөө үзүүлсэн 22 улс төрч байгааг мэдэгдлээ.
Тэдний эхний хоёрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар нэрлэгдсэн юм.
Энэ нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэлээн эмзэглүүлсэн бололтой. Тэрбээр сонсгол дээр “Би битгий шоу хий гэж хэлсэн. Өнөөдөр тэр Б.Баттөмөрийн танилцуулгаас харах юм бол энэ бүх дампуурлыг толгойлж байгаа хүн нь нөгөө муу “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр юм байна л даа. Тэгж гаргаж байна шүү дээ. Битгий ингэж улстөрж л дөө, ямар сонин юм. Надад ямар ч хамаарал байхгүй. МАНАН-гийнхан байгаа, хайж ол. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд байгаа. Үүнээс илүү яаж толгойг нь зааж өгөх юм, та нарт. Тэгэхээр Б.Баттөмөр дарга аа, та гүтгэлгийн шинжтэй зүйлийг олон нийтэд өгч, тараахаа боль” гэсэн юм.