Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны зээлийн нөхцөл байдалтай холбоотой дүгнэлтийг танилцуулж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан компани, аж ахуйн нэгжүүдэд тусалсан, банкны удирдлагад нөлөө үзүүлсэн 22 улс төрч байгааг мэдэгдлээ.
Зээл авсан компаниуд түүний улс төрийн хамаарлын тухай:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Хөтөл цемент ХХК, Тоосго, Шинэ яармаг хаусинг прожект болон
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий сайд байхдаа авч өгсөн Кюү Эс Си компани, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн зээлтэй холбогддог.
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ховд эко цемент төсөл. Энэ төсөл сайн хэрэгжиж байгаа, гүйцэтгэл нь 70 орчим хувьтай явж байгаа.
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргасан.
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт: Ачлал трейд болон Монлаа компаниудад зээл олгуулсан.
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат: Түгээмэл түмэн хишиг ХХК
- УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж: Төрсөн хүүгийнхээ Шанх майнинг ХХК-д зээл гаргуулсан.
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа: Капитал банк, Монгол эм импекс концерн ХХК, Монгол мах экспо ХХК
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав: “Монполимет ХХК” нь Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээл авсан,
- Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар: Төрсөн дүүгийнх нь “Эрд хул” компани,
- Барилга хот байгуулалтын дэд сайд Лхамсүрэн: Гэр бүлийнхээ Мондулаан трейд” ХХК,
- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр: МАК цемент компани
- Сангийн дэд сайд асан С.Пүрэв: Энсада истерн” ХХК
- УИХ-ын гишүүн асан Б:Элдэв-Очир: Изинес эрвэйз ХХК
- ТЕГ-ын дарга асан Б.Хурц: Изинес эрвэйз ХХК
- Эдийн засгийн хөгжлийн асан Н.Батбаяр: Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд
- БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Муур нохойн тэжээл боловсруулна хэмээн зээл авсан “Монгема ХХК. Энэ дээр Сэлэнгийн Грефорд ХХК-тай холбоотой. Эзэнгүй үхрүүд, эзэн нь олдохгүй байгаа. АТГ-т өгөх ёстой гэж бодож байна.
- Мөн Хотол түмэн ХХК бий.
Эдгээр 22 компанитай холбогдсон хүнийг АТГ-д өгч үнэн зөвийг нь шалгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн талаар мэдээлэв.