Монгол залуус GUYUK METAVERSE-ийг хөгжүүлж байна

Технологийн ертөнцөд танигдаад удаагүй байгаа метаверс нь хэрэглэгчдэд компьютерээр бүтээсэн хийсвэр орчинд VR толгойн өмсгөл, ухаалаг гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтай хоорондоо харилцах, суралцах, аялах, тоглох зэрэг олон сонирхолтой боломжийг олгох шинэ технологи юм.

Манай монгол залуус тухайлбал, Дижитал солюшнс компанийн хамт олон виртуал технологийн судалгаа, хөгжүүлэлт дээрээ үндэслэн Монгол туургатнуудын метаверс Гүюг/Guyuk-ийг хөгжүүлж эхлээд байна.

 

Guyuk метаверсийг хөгжүүлж буй залуучууд өмнө нь виртуал технологид суурилсан олон сонирхолтой төслүүд болох Виртуал Хархорум, Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийн виртуал музей, Шинжлэх Ухаан-100 зэрэг төслүүдийг хэрэгжүүлж олон нийтийн хүртээл болгож байжээ.

Тэдний бүтээж буй метаверс түүх, өв соёлоороо нийлэн нэгдэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах, түүх, өв соёлоо ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой.

Тиймээс Guyuk Metaverse-ийг найман зууны тэртээгээс дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатныг холбох гүүр, түүх, өв соёлоороо эргэн нэгдэх виртуал ертөнц байна хэмээн төсөөлж болох юм.

Тэд метаверсийнхээ эхний хувилбараар хэрэглэгчдэд:

  • Өөрийнхөө аватарыг бүтээх
  • Guyuk метаверсийн нээлтэд оролцох
  • Виртуал тоглолтонд оролцох
  • Виртуал наадамд оролцох
  • “Guyuk NFT” Collection-тай болох
  • Сонирхлын бүлгийн виртуал уулзалт хийх
  • Виртуал сургуулийн анхны сурагч болох
  • Дижитал үл хөдлөх хөрөнгө, газар худалдан авах

гэх мэт олон боломжуудыг санал болгож байна.

Хэрэв та тус метаверсийн Коммьюнити группт нэгдэхийг хүсвэл дараах линкээр орж холбогдоорой:  https://www.facebook.com/guyuk.metaverse/

Эх сурвалж: gogo.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн