Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд тавигдах шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх;
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
- Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсч байгаа иргэн;
- Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
- Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй;
- Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
- 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй байх;
- Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
- Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил “А”, “В” буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Одоо суралцаж буй иргэн, оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
- Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 4×6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
Бүртгэл
- Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
- Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
- Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх алба хаагч, иргэд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/