Камбожийн иргэн, 74 настай Кхим Ханг нэг жилийн өмнө нас барсан нөхрийнх нь сүнс тугалын биед орж дахин төрсөн гэж итгэсээр байна. Буддын шашны лам нар түүнд “Нөхөр тань нас барснаасаа хойш дөчин ес хоногийн дараа хойд төрлөө олж, үхэр болж төрнө” гэж хэлжээ.

Тиймээс л Кхим эмгэнэ гуравдугаар сард төрсөн тугалыг эргэн төрсөн нөхрөө гэж итгэн хамт амьдрах болжээ. Түүний ярьснаар өнөөх тугалаас талийгаач нөхрийнх нь зуршил, шинж тэмдэг илэрдэг гэнэ. Тухайлбал, вандуйнд дуртайгаас гадна садан төрөл, хамаатнуудаа таньж гарыг нь долоогоод сүйд болдог аж. Кхим Ханг болон үр хүүхдүүд нь “аавтайгаа” цуг хооллож, хамтдаа гадуу явж, тэрч байтугай нэг оронд цуг унтдаг болсон талаараа ярьжээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

3 thoughts on “Нөхөр нь тугал болж дахин төрлөө гэж хамт амьдрах болжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн