В.Путины шаардлагаас болж Европын компаниуд ОХУ-ын Төв банкнаас рубль худалдан авахаас өөр аргагүй болж байна

2022-03-26 12:001min14
09

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гаргасан “найрсаг бус улс орнуудад” экспортлож буй байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шийдвэр барууныхныг гайхшруулсан талаар Германы “Spiegel” хэвлэл бичжээ.

Тус хэвлэл эдийн засагч Йенс Сүдекумээс  иш татан, “Путин өөрийн шийдвэрээрээ барууныхныг гайхшруулж чадсан ч Орос улс энэ шийдвэрийн тусламжтайгаар ямар зорилгод хүрэхийг хүсч байгааг ойлгоход бэрх байна” хэмээжээ.

В.Путины шаардлагын улмаас Европын компаниуд ОХУ-ын Төв банкнаас рубль худалдан авахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд энэ нь барууны орнуудыг өөрсдийнх нь тавьсан хориг арга хэмжээгээ тойрон гарч чадахгүй байх зам руу оруулж буй аж.

Тиймээс Европын холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхийг Европын холбоо зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Рублийн төлбөр тооцоо нь ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг тойрч гарах оролдлого болно гэж тэр онцлон тэмдэглээд байгаа юм.

Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын хийн төлбөрийг рублиэр төлөх шаардлага нь гэрээний нөхцөлтэй нийцэхгүй байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ГАЗЕТА

14 сэтгэгдэлтэй

  • ОРОС МАНДТУГАЙ

    2022-03-26 12:27 at 12:27

    Орос мандтугай

    Хариулах

  • Та нар рувлиэр авах болно

    2022-03-26 12:42 at 12:42

    Эс бөгөөс ирэх өвөл хөлдөж үхээрэй

    Хариулах

  • Зочин

    2022-03-26 16:43 at 16:43

    Тэр хоригнууд чинь гэрээний нөхцөлд нийцэж байгаа юмуу? Рубелээр өгч байгаа нь хариу цохилт өгч байгаа хэлбэр Доллороо рубелээр солих юмуу барааагаа рубелээр зарах болж дээ Нөгөөх хоригууд будаа болох нь дээ

    Хариулах

  • Зочин

    2022-03-26 18:34 at 18:34

    Шудраг үнэний төлөө тууштай тэмцэгч Орос улс мандтугай тэднийг тэнгэр тэтгэг

    Хариулах

    • Орос ялна

      2022-03-26 22:27 at 22:27

      Хурай хурай хурай

      Хариулах

  • Зочин

    2022-03-27 03:02 at 03:02

    Хохь нээ чадахгүй бол яах гэж хориг тавьдаг байна аа. Орос мандтугай

    Хариулах

  • Зочин

    2022-03-27 09:21 at 09:21

    Гайхаж бна ч гэх шиг. Өөрсдөө эхэлж эргүүтэцгээсэн биз дэ. Зүгээр зогсож бгад зодуул гэдэг шиг тэнэг юм ярьсан бна шд

    Хариулах

  • Zochin

    2022-03-27 13:49 at 13:49

    Zaluuchuud n bish heden hugshcuud n orosiig demjij bn ch geh shig, hen henii umnuus duugaraad bgay. Gadaad hariltsaani battsetseg gegch uuriiguu hen gj bodoo ve. Hugshin zaluugaar n angilj ntr. Bi zaluu hun gehdee bi orosiig demjine. Mongol uls orshin togtnoj l bga bol munhiin hursh Orosoos tusdaa bn l gj bhgui. Bid ch yahav am amandaa fb.eer shuugina, harin buhel buten uls tuluulj duugarch bga bol ugee bodoj hel. Setguulchid ch yalgaagui, ene chin uls orni ayulgui baidald nuluulnu.

    Хариулах

  • Зочин

    2022-03-27 18:51 at 18:51

    Тэртээ тэргүй хориг тавьж бгааг үл харгалзан гэрээгээ биелүүлж бгаа Оросын ЗГ хоригын эсрэг зөв үйлдэл гэж харж бна

    Хариулах

  • Нааяаа.

    2022-03-27 22:57 at 22:57

    Хориг тавьчихаад нёфт хийгээ өгөөч ч гэх шиг

    Хариулах

  • Зочин

    2022-03-28 07:20 at 07:20

    Өөрсдөө хориг тавьж сүржигничихээд өөрсдөа түүндээ бүдэрч байна аливаа бодлогогүй алхам ийм аюултай.

    Хариулах

  • Монгол

    2022-03-28 09:52 at 09:52

    Орос улс үүрд мандан бадраг. Путины бодлого зөв

    Хариулах

  • ГЭНДЭН

    2022-03-28 13:43 at 13:43

    Соц үеийн тархины тураалтай тэнэгүүд дуусаж байж энэ Оросыг тахин шүтэх тэнэг үзэл цэгцрэх байх эд нар Оросыг дэлхийдээр энх тайван шударга ёс ыг тогтооно гэж ойлгоод байдаг юм байхдаа

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй