АНУ-ын Армийн Худалдан авалт, логистик, технологийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Дуглас Буш Вашингтон танк эсэргүүцэх пуужингийн “Javelin” систем болон зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах “Stinger” системийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ.
Дуглас Буш “Конгресс зэвсгийн нөөцөө нөхөхийг хүсч байгаа “Жавелин” ба “Стингер”-ийн үйлдвэрлэл хурдан урагшлах боломжтой хэмээн хэлжээ. Яг одоо” цогцолборын үйлдвэрлэлтэй холбоотой, худалдан авалтын төлөвлөлт, нэмэлт тоног төхөөрөмж авах, нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой асуудлыг судалж байгаа талаар дурджээ.
Өмнө нь CNN Украин улс АНУ-аас өдөр бүр 500 ширхэг зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах “Stinger” систем, танк эсэргүүцэгч “Javelin” зөөврийн пуужингийн цогцолбор нийлүүлэхийг АНУ-аас хүсч байгаа талаар мэдээлж байсан.
Энэ нь Украинд АНУ-д үйлдвэрлэсэн пуужингийн “хэрэгцээ нэмэгдэж” байгааг харуулж байгааг эх сурвалж дурджээ. Хоёрдугаар сард тохиролцсон АНУ-ын цэргийн тусламжийн сүүлчийн ачаа хэдхэн хоногийн өмнө Украинд ирсэн байна. АНУ одоо Киев рүү нийт 1 тэрбум долларын дараах ачааг илгээгээд байна.
3 comments
Зэвсэг биш удахгүй эрүүд мэнд боловрол үнэ төлбөргүй болноо орос улс мандан бадарна
АНУ өөрөө яагаад дайныг улам өдөөгөөд бгаа юм бэ. Мөн чанар нь улам ил болоод бгаа юм биш үү. Өөрсдөө дандаа дайн өдөөж зэр зэвсгээр хөөцалдөөд л бгаагаа ойлгох хэржгтэй дээ
Orosiig ustga