Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад хамаарч байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу ил болгож, олон нийтэд нээлттэй болгоод байгаа.
Удаан хугацаанд нууцын зэрэглэлд байсан материалуудад Хөгжлийн банкны хөрөнгийг хуваан завшсан олон баримтууд тэмдэглэгдэн үлдсэн байгаа.
Хөгжлийн банкны журмаа зөрчин худалдан авсан 2013 оны гэрээний дүнгийн ихэнх хувийг “Блүүмберг ТВ“-тэй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 1.835.200 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар хөрвүүлбэл 3.115.252,000 төгрөгийн гэрээ эзэлж байна” гэж шалгалтын материалд дурьдагдсан байна.
“Блүүмберг ТВ“ шинэхэн байгуулагдсан хэдий ч хүчтэйгээр Монголын сэтгүүл зүйн салбарт орж ирсэн шалтгаан нь Хөгжлийн банкны мөнгө, сахал Эрдэнэбилэгийн лобби хоёртой шууд хамааралтай байж болохоор байгааг хуулийнхан бас анзаарч эхэлжээ.
Хөгжлийн банк 2013 онд 4.4 тэрбумын бараа, үйлчилгээ авсны 3.1 тэрбум нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувийн хармаанд орсон гэсэн үг. Энэ үед Хөгжлийн банк тендерийн журамгүй байсан бөгөөд ТУЗ-ийнх нь баталсан журам 4-р сард хүчингүй болж, захирал Н.Мөнхбат 9-р сарын 25-нд журам гаргах хүртэлх бүтэн 5 сарын хугацаанд журамгүй журмаар ажилласан байжээ.