УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Чөлөөт уналт хийж байна шүү. Гаднаас валют авах гэхээр олдохгүй. Улмаар 2-4 сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэлтэй.
Мөнгөний бодлогыг 2021 оны сүүлээр хэлэлцэж байх үед бодлогын хүүг нэмэх талаар ярихад үгүй гэсээр байгаад өнөөдөр валютын нөөцийг тэрбум гаруй ам.доллараар хоосолсон. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр яримаар байна Ж.Ганбаатар дарга аа. Эдийн засаг унаж дууслаа.
Эргээд бүх гал гишүүд бидэн дээр ирнэ. Чимээгүй, ямар ч үйлдэл хийгээгүйнхээ төлөө бид хариуцлага хүлээнэ шүү. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг анх томилогдож байх үед бүлэг дээр би ганцаараа эсэргүүцэж байсан. Ажлаа хийж чадахгүй хүн гэж боддог. Үүний эцэст улс орны эдийн засаг ямар байдалд байгааг бид харж байна хэмээн мэдэгдэв.
1 comment
Хүрэлбаатараа солио, хулгай хийнэ, дандаа хулгайчидаа дэмжинэ, хамаг өрийг нэмсэн дуусгасан хулгайчдаа, Монгол банкны Эрдэнэсийн санг зочиэхоосолчоогүй биздээ