Увс аймгийн Онцгой байдлын газраас “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийг Хяргас нуурын хөвөөнд шинээр барьж, ашиглалтад орууллаа.
Тус сургалтын төв нь 5×5 хэмжээтэй дөрөв, 12×16 хэмжээтэй дөрвөн өрөөтэй бөгөөд алба хаагчид хүйтний улиралд эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх сургалт, дадлагыг зохион байгуулах юм.
Ингэснээр Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцөл бүрдэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломж бүрдлээ гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.