ОХУ-ын Төрийн Дум Украины биологийн лабораторийн үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоолыг хэлэлцэнэ. Энэ талаар “Коммерсант” сонин мэдээлжээ.
Сонинд “Төрийн Дум мөрдөн байцаалтын санаачилгыг дэмжиж, энэ талаар хамтарсан комисс байгуулахыг Холбооны зөвлөлд санал болгосон” хэмээн бичсэн байна.
Төрийн Дум энэ асуудлыг Мөрдөн байцаалтын тухай хуулийн дагуу 15 хоногийн дотор хэлэлцэх юм. Хамтарсан комисст Төрийн Дум дахь бүх намын төлөөлөл болох тус бүр 14 гишүүн багтах бөгөөд Доод танхимын дэд дарга Ирина Яровая комиссыг тэргүүлэх гэнэ.
ОХУ-ын парламент хамгийн сүүлд 2009 онд Саяно-Шушенская Усан цахилгаан станцад гарсан ослын шалтгааныг тогтоохын тулд мөрдөн байцаалтын ийм ажиллагаа явуулж байжээ.
Гуравдугаар сарын 17-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов “АНУ Украины биологийн лабораториудад 32 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ зарлаад, хоёр улсын хооронд биологийн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай хэлэлцээр байгуулагдсан” тухай мэдэгдэж байсан юм.
Мөн энэ мөнгийг Киев, Одесса, Львов, Харьковт байрладаг биолабораториуд хүлээн авсан тухай дурдаж байв.
Украины биологийн лабораториудын талаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лабораторийн бурууг Орос руу шилжүүлэхийг оролдсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, АНУ Европт биологийн болон химийн зэвсэг байхгүй гэдгийг баталж, Оросын эрх баригчдын буруутгасан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ хоёрыг хоёуланг нь ашиглах талаар бодож байгаагийн тод илрэл” хэмээн нэрлээд байгаа билээ.
Эх сурвалж: ГАЗЕТА
2 comments
Украин арай л давраад байсан чинь их учир байжээ цаана нь.
Ukrain ardaa ix yum nuuj ter ni ilrex geed uxen xatan guriigeed baijee. Oros Ukrainyg gazryn zurgaas ugui xiix xeregtei.